top of page

Гэрчлэл

Намайг Сувд-Эрдэнэ гэдэг. Би 27 настай.

Аав маань намайг 13 настай байхад архинд бага багаар оржь улмаар бидний харилцаа хөндийрсөөр байлаа. 16-21 насанд миний амьдралд баяр хөөр үгүй болж,

миний нүүрэнд инээмсэглэл гэж үгүй болсон. Би үргэлж ямар нэгэн юманд уурлаж, гунигтай байдаг байсан учраас миний

биеийн эрүүл мэнд доройтож, өдрөөс өдөрт цөхөрч байлаа.

Тэр үед Эзэн Есүс намайг Өөррүүгээ дуудаж, сонгосон юм.

Би итгэгч болоод 3 сарын дараа Эзэн миний амьдралыг баяр хөөрөөр дүүргэсэн, тиймээс миний нүүрэнд инээмсэглэл тодорч эхлэсэн. Ээж маань нэг удаа надад “би чиний инээмсэглэлийг 5,6 жил харсангүй”

гэж билээ.

Хэн ч, юу ч Бурханы хайрыг надаас салгаж  чадахгүйн адил надад өгсөн Эзэний баяр хөөрийг хэн ч, хэзээ ч надаас салгаж чадахгүй юм. Учир нь үүнийг

Эзэн надад өгсөн юм.

  • Facebook Social Icon
bottom of page